top of page

Монгол Улсад жилд дунджаар 250-300 гарааны бизнес эхэлж байгаа бөгөөд тэдгээрийн 69% нь өсөлтийн шатандаа буюу бүтээгдэхүүнээ зах зээлд байршуулж орлого олж эхлэх түвшиндээ явж байна. 

Жилд 3-4 тэмцээн уралдаан 6-9 хакатон болж байна. Салбарын тогтлогч байгууллагууд гарааны бизнесийг бойжуулах хөгжүүлэх чиглэлээр хурдасгуур, инкубатор хөтөлбөрүүдийг зохион байгуулж байна.

2023 оны 06 сарын 8-10-ны хооронд болсон “ICT Expo-2023” арга хэмжээний үеэр Монголын гарааны бизнесийн экосистемийн оролцогч талуудын хамтран зохион байгуулсан “Startup showcase” арга хэмжээний үеэр  төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд шилдэг гарааны бизнес шалгаруулах тэмцээнийг улсын хэмжээнд зохион байгуулах санаачлага гарсан билээ.



Тэгвэл “Startup Challenge Mongolia” нь Монголын гарааны бизнесийн экосистемийн хүрээлэлд зохион байгуулагдаж байгаа хамгийн анхны олон улсын жишигт нийцсэн контент суурьтай тэмцээн юм. Тус тэмцээнд технологи суурьтай шинэ залуу гарааны компаниудыг оролцуулан төрөл бүрийн сорил, даалгавараар багийг нь сорьж шилдэгийг нь тодруулан 2024 оны турш бүс нутаг, дэлхийн хэмжээний тэмцээн, үйл ажиллагаанд эх орноо төлөөлөн явахад нь дэмжих юм.

5 views0 comments

Comments


bottom of page